Нехемиа 3:6-12
Нехемиа 3:6-12 АБ2013
Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин гулдан хаалгыг засав. Тэд түүний яс модыг бэхэлж, хавтас, түгжээ, хөндлүүдийг нь суулгав. Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронот хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх аймгийн захирагчийн албан ёсны суудалд засвар хийв. Түүний хажууд алтны дархчуудын нэг, Хархаиагийн хүү Уззиел засвар хийв. Түүнтэй зэрэгцэн сүрчиг хийгчдийн нэг Хананиа засвар хийсэн. Тэд Иерусалимыг Өргөн хана хүртэл сэргээн босгов. Тэдний хажууд Иерусалимын дүүргийн нэг хагасыг захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв. Тэдний хажууд Харумафын хүү Иедаиа гэрийнхээ харалдаа засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Хашабнеиагийн хүү Хаттуш засвар хийв. Харимын хүү Малхиа, Пахат-моабын хүү Хасшуб нар өөр хэсгийг болон Зуухны цамхгийг засав. Түүний хажууд Иерусалимын дүүргийн нөгөө хагасыг захирагч, Халлохешийн хүү Шаллум охидтойгоо засвар хийв.