Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байлаа. Би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсан удаагүй учир хаан надад —Чи өвчин тусаагүй атал царай чинь юунд гунигтай байна вэ? Энэ нь зүрхний гуниг шаналлаас өөр юу ч биш ажээ гэж хэлэв. Тэгэхэд би маш их балмагдан хаанд хандаж —Хаан мөнх наслах болтугай. Эцэг өвгөдийг минь тавьсан газар болох хот эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв. Тэгэхэд хаан надад —Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа. Би хаанд —Хэрэв хаан таашааж мөн таны зарц тааллыг тань олсон бол эцэг өвгөдийг минь тавьсан хотыг дахин босгохын тулд Иуда уруу намайг илгээнэ үү? гэлээ.
Нехемиа 2 унших
Сонсох Нехемиа 2
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Нехемиа 2:1-5
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд