Нехемиа 1:4-7

Нехемиа 1:4-7 АБ2013

Энэ үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан, тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин ийнхүү залбирлаа. — Аяа, тэнгэрийн Бурхан ЭЗЭН минь! Аугаа хийгээд сүрдэм Бурхан минь! Танд хайртай, тушаалуудыг тань сахигч хүмүүст өршөөл ба гэрээгээ сахигч ЭЗЭН минь! Сонор тань соргог, мэлмий тань нээлттэй байж, зарц нар тань болох Израилийн хөвгүүдийн өмнөөс, Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байгаа зарцынхаа залбирлыг сонсооч. Танд, би болон миний эцгийн гэр тэрсэлсэн. Таны эсрэг тэрсэлсэн өөрсдийн нүглийг болон Израилийн хөвгүүдийн гэм нүглийг улайж байна. Зарц Моседоо тушаасан тушаал, зарлиг болон шүүлтийг тань сахиагүй нь бид билээ. Танд хорон хандсан нь бас бид билээ.