Марк 8:27-30

Марк 8:27-30 АБ2013

Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгод уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ? гэж асуухад тэд Түүнд —Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв. Есүс цааш нь тэднээс —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд Петр —Та бол Христ гэж хэллээ. Тэр Өөрийнх нь тухай хэнд ч ярьж болохгүй хэмээн тэдэнд тушаав.