Марк 8:1-8

Марк 8:1-8 АБ2013

Дахиад үй олон цугларсан тэр өдрүүдэд хүмүүс идэх юмгүй болжээ. Есүс шавь нараа дуудаж тэдэнд — Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Учир нь тэд Надтай гурав хоног байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг гэрт нь өлөн зэлмүүн буцаавал тэд замдаа сульдаж унах болно. Тэдний зарим нь холоос иржээ гэж хэлэв. Шавь нар нь Түүнд —Энэ зэлүүд газар эднийг хэрхэн талхаар цатгаж чадах билээ? гэхэд Есүс тэднээс —Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд —Долоо гэлээ. Тэрээр хурсан олонд газар суухыг тушаагаад, долоон талхыг авч талархал өргөсний дараа хуваасан бөгөөд үүнийгээ тараалгуулахаар шавь нартаа өгч байв. Шавь нар нь тэдгээрийг хурсан олонд тараав. Тэдэнд бас хэдэн жижиг загас байлаа. Есүс тэдгээрийг ерөөгөөд, эднийг ч бас өмнө нь тавь гэлээ. Тэд идээд цадав. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад долоон сагс дүүрэв.