Марк 7:9-15
Марк 7:9-15 АБ2013
Тэр мөн тэдэнд —Та нар ёс заншилаа сахихын тулд Бурханы тушаалыг орхигдуулахдаа гарамгай юм. “Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ. Харин та нар “Хүн эцэгтээ юмуу эхдээ «Танд хэрэг болох байсан зүйл маань Корбан (тэр нь Бурханд өргөгдсөн)» гэх юм бол” гэж хэлээд та нар түүнд эцэг эхийнхээ төлөө юу ч хийхийг зөвшөөрдөггүй. Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хөсөрдүүлдэг. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг гэж хэлэв. Есүс хурсан олныг дахин дуудаад тэдэнд —Бүгд Намайг сонс бас ухаар. Хүний дотор орж түүнийг бузарлаж чадах юм хүний гадна ер байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузарладаг.