Марк 7:18-23
Марк 7:18-23 АБ2013
Тэр тэдэнд —Та нар бас ойлгоогүй юу? Гаднаас хүний дотор орох алив зүйл хүнийг бузарлаж чадахгүйг та нар ойлгохгүй байна гэж үү? Учир нь тэр нь хүний зүрхэнд орохгүй, харин гэдсэнд ороод жамаараа гадагш арилна гэв. (Бүх хоол хүнс цэвэр гэдгийг Тэр ийн илэрхийлжээ.) Тэрээр —Хүнээс гарах зүйлс л хүнийг бузарладаг. Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс муу муухай бодол, садарлал, хулгай, аллага, завхайрал, шунахайрал, балмад байдал мөн заль мэх, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардамнал, мунхаглал гардаг. Энэ бүх муу муухай зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа.