Марк 7:1-8
Марк 7:1-8 АБ2013
Иерусалимаас ирсэн фарисайчууд ба хуулийн багш нарын зарим нь Есүсийг хүрээлэн цугларав. Есүсийн шавь нарын зарим нь бохир, угаагаагүй гараар талх идэхийг тэд харсан ажээ. (Учир нь фарисайчууд болон бүх иудейчүүд ахмадын ёс заншлыг сахиж, гараа сайтар угаагаагүй л бол юм иддэггүй байжээ. Тэд гудамж зээлээс ирээд өөрсдийгөө угаагаагүй аваас юм иддэггүй байв. Аяга, ваар, зэс сав суулгын угаалга гэх мэт сахих ёстой ондоо олон ёс тэдэнд байжээ.) Фарисайчууд болон хуулийн багш нар —Яагаад Таны шавь нар ахмадын ёс заншлаар явалгүй, харин бохир гартай чигээрээ талх иднэ вэ? гэж Түүнээс асуухад Есүс тэдэнд —Хоёр нүүрт та нарын тухай Исаиа зөв эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн. “Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, Харин Надад дэмий мөргөдөг.” Та нар Бурханы тушаалыг орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг гэв.