Марк 6:53-56
Марк 6:53-56 АБ2013
Тэгээд тэд нуурыг гаталж Геннесарет нутагт хүрээд зангуугаа эрэгт хаяв. Тэднийг завинаас буусан даруй хүмүүс Есүсийг таниад тэр хавиар нэг гүйлдэж, Түүнийг байгаа гэж сонссон газарт өвчтэй хүмүүсийг дэвсгэртэй нь авчирч эхлэв. Түүнийг тосгонд ч, хотод ч, хөдөөд ч, хаа ч очсон тэд өвчтэй хүмүүсийг гудамж зээл дээр авчирч байв. Тэд Түүнээс зөвхөн дээлийнх нь хормойд л гар хүрэхийг гуйсан ба хүрсэн бүхэн эдгэрч байлаа.