Марк 6:38-44
Марк 6:38-44 АБ2013
Есүс тэдэнд —Та нарт хэдэн талх байна? Яв, үз гэж айлдлаа. Тэд олж мэдээд —Тав бас хоёр загас байна гэв. Тэдэнд бүх хүнийг хэсэг хэсэг болгон ногоон зүлгэн дээр суулгахыг Тэр тушаав. Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа. Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв. Тэд бүгд идэж, цадсан байлаа. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрэв. Тэнд талх идсэн эрчүүд таван мянга байсан юм.