Марк 5:35-40
Марк 5:35-40 АБ2013
Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж —Охин тань үхсэн. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ. Гэвч Есүс үүнийг сонсоод, синагогийн ахлагчид —Бүү ай, гагцхүү итгэ гэж хэлэв. Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыг эс зөвшөөрөв. Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарч, чангаар уйлж хайлагсдыг Тэр харлаа. Оронгуутаа Тэр тэдэнд —Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд тэд Түүнийг тохуурхан инээлдэв. Харин Есүс бүгдийг гаргаж, зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг, Өөртэйгөө байгсдын хамт авч, хүүхдийг тавьсан өрөөнд оров.