Марк 5:29-34
Марк 5:29-34 АБ2013
Тэр даруй цус гоожих нь зогссонд өвчнөөсөө салснаа биедээ мэдрэв. Есүс Өөрөөс нь хүч гарсныг тэр даруй мэдээд, хурсан олны зүг эргэн харж —Хэн хувцсанд минь хүрэв? гэж асуулаа. Шавь нар нь Түүнд —Үй олон Таныг шахаж буйг Та харж байна шүү дээ. Тэгтэл Та “Хэн Надад хүрэв?” гэх юм гэлээ. Есүс үүнийг үйлдэгчийг харах гэж эргэн тойрноо ажиглав. Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ. Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.