Марк 5:21-24

Марк 5:21-24 АБ2013

Есүс завиар нөгөө эрэгт дахин гаталж ирэхэд Түүн уруу үй олон хуран цуглажээ. Тэр нуурын дэргэд байв. Синагогийн ахлагчдын нэгэн болох Иаир гэгч ирж, Есүсийг хараад хөлд нь унаж — Бяцхан охин минь үхлийн ирмэгт байна. Та очиж, гараа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьд үлдэнэ гэж ихэд хүсэмжлэн гуйв. Есүс түүнтэй хамт явахад үй олон Түүнийг дагаж, бүчин шахаж байлаа.