Тэрээр Амралтын өдөр тариан талбай дундуур дайран өнгөрч байлаа. Шавь нар нь зам гаргангаа тариан түрүүг шувтарч эхлэв. Фарисайчууд Түүнд —Хараач. Яагаад тэд Амралтын өдөр хууль бусыг үйлдэнэ вэ? гэж асуусанд Есүс тэдэнд —Өлсөж гачигдсанаас болоод Давид болон түүнтэй хамт байгсад юу хийснийг та нар уншаагүй гэж үү? Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг идсэн төдийгүй мөн нөхдөдөө өгсөн шүү дээ гээд, Тэр тэдэнд бас —Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр хүний төлөө бий болсон. Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэж айлдав.
Марк 2 унших
Сонсох Марк 2
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Марк 2:23-28
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд