Марк 16:5-7

Марк 16:5-7 АБ2013

Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа. Тэр тэдэнд —Бүү гайх. Цовдлогдсон, Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна. Харин явж, Түүний шавь нарт болон Петрт “Тэр та нараас түрүүнд Галил уруу явсан тул айлдсаных нь дагуу тэнд та нар Түүнийг харах болно” гэж хэл гэв.