Марк 16:1-8

Марк 16:1-8 АБ2013

Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж, Түүнийг тослохоор анхилуун үнэртэн худалдаж авчээ. Долоо хоногийн эхний өдөр маш эрт, нар мандахад тэд булшинд хүрч ирэв. Тэд өөр хоорондоо —Тэр бул чулууг булшны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ? гэж ярилцаж байв. Дээш харахдаа тэр бул чулуу хэдийгээр асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ. Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа. Тэр тэдэнд —Бүү гайх. Цовдлогдсон, Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна. Харин явж, Түүний шавь нарт болон Петрт “Тэр та нараас түрүүнд Галил уруу явсан тул айлдсаных нь дагуу тэнд та нар Түүнийг харах болно” гэж хэл гэв. Тэднийг айдас жихүүдэс эзэмдсэн тул булшнаас гаран гүйв. Тэд айснаасаа болоод хэнд ч юу ч хэлсэнгүй.

Марк 16:1-8 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна