Марк 15:40-47

Марк 15:40-47 АБ2013

Тэнд бас хэсэг эмэгтэйчүүд холоос харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон жижиг Иаков, Иос хоёрын эх Мариа, Саломе нар байв. Тэд Есүсийг Галилд байхад нь дагаж, Түүнд үйлчилдэг байсан юм. Иерусалимд Түүнтэй хамт ирсэн өөр олон эмэгтэй тэнд байсан билээ. Амралтын өдрийн урьдах бэлтгэлийн өдрийн орой болох үед, Бурханы хаанчлалыг хүлээж байсан Ариматын Иосеф гэгч Зөвлөлийн хүндэт гишүүн ирэв. Тэр зориглон Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад Пилат Есүсийг хэдийнээ үхсэнд гайхаж, зуутын захирагчийг дуудаад, Түүний аль хэдийнээ үхсэн эсэхийг асуужээ. Зуутын захирагчаас энэ тухай баттай мэдээд, Пилат цогцсыг Иосефт өгөв. Тэр маалинган даавуу худалдан авч, Түүнийг буулгаж даавуунд ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэгээд нэгэн бул чулууг өнхрүүлж, булшны үүдийг тэр таглажээ. Магдалын Мариа болон Иосын эх Мариа Түүний цогцсыг хаана тавихыг харжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна