Марк 13:9-13
Марк 13:9-13 АБ2013
Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болж, захирагчид ба хаадын өмнө зогсох болно. Эхлээд сайнмэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой. Тэд та нарыг баривчилж, шүүхэд тушаах үед юу хэлэх билээ гэж урьдаас санаа бүү зов. Харин тэр цагт та нарт өгөгдсөн зүйлийг ярь. Яригч нь та нар бус харин та нарын доторх Ариун Сүнс юм. Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно.