Марк 12:35-40

Марк 12:35-40 АБ2013

Есүс сүмд зааж байхдаа —Яагаад хуулийн багш нар Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ? Давид өөрөө Ариун Сүнсээр “ЭЗЭН миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Баруун талд минь залрагтун» гэв” гэж хэлсэн. Давид өөрөө Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Хурсан олон Түүнийг дуртайяа сонсож байв. Тэр сургаал айлдан —Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эд нар илүү хүнд шийтгэл хүлээнэ гэв.