Мика 4:1-2

Мика 4:1-2 АБ2013

Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүнээр тохоогдон, Толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана. Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, Бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.