Матай 9:20-22
Матай 9:20-22 АБ2013
Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад тэр эмэгтэй —Түүний дээлд нь л хүрчихвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ. Есүс харин эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад —Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав гэлээ. Тэр цагаас эмэгтэй эдгэрчээ.