Матай 8:28-34
Матай 8:28-34 АБ2013
Түүнийг нуурын нөгөө талд гадарчуудын нутагт ирэхэд, чөтгөр шүглэсэн хоёр хүн булшнуудын тэндээс гарч ирээд, Түүнтэй тулгарав. Тэд их хэрцгий догшин тул тэр замаар нэг ч хүн явж зүрхэлдэггүй байжээ. Үзэгтүн, тэд хашхиран —Бурханы Хүү, Та бидэнд ямар хамаатай билээ? Цагаас маань өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв. Тэнд сүрэг гахай тэднээс зайдуухан идшилж байлаа. Чөтгөрүүд Түүнээс гуйж —Та биднийг хөөж гаргах гэж байгаа бол биднийг сүрэг гахайд оруулаач гэв. Тэр —Зайлцгаа гэхэд сүнснүүд гарч гахайнуудад шүглэхэд, үзэгтүн, гахайн сүрэг бултаараа нуурын эгц ганга дээрээс давхилдан усанд орж, живцгээлээ. Гахайчид зугтаж тосгонд ороод болсон бүгдийг бас чөтгөр шүглэгчдийн тухай ярив. Үзэгтүн, хотынхон бүгдээрээ Есүстэй уулзахаар ирж, Түүнийг үзээд нутгаасаа явахыг гуйв.