Матай 8:14-17

Матай 8:14-17 АБ2013

Есүс, Петрийн гэрт очоод, хадам эхийг нь халуурчихсан хэвтэж байхыг харлаа. Есүс түүний гарт хүрэхэд халуун нь арилж, тэр эмэгтэй босоод Түүнд үйлчлэв. Тэд тэр орой чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчирсанд, Есүс сүнснүүдийг үгээр хөөн зайлуулж, өвдсөн бүгдийг эдгээжээ. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар «Тэр бидний сул дорой байдлыг авч, өвчин зовлонг маань үүрсэн» гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа.