Матай 6:5-18

Матай 6:5-18 АБ2013

Залбирахдаа хоёр нүүртнүүд шиг бүү бай. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм. Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй. Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]” Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна. Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна. Чи мацаг барихдаа хоёр нүүртнүүд шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа бусдад харуулахын тулд царайгаа барайлгадаг. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан. Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа. Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст бус, харин нууц оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууц хардаг Эцэг чинь чамд буцааж төлнө.

Verse Images for Матай 6:5-18

Матай 6:5-18 - Залбирахдаа хоёр нүүртнүүд шиг бүү бай. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм. Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.
Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир.
“Тэнгэр дэх, бидний Аав аа,
Таны алдар ариунаар дуурстугай.
Таны хаанчлал иртүгэй.
Таны таалал тэнгэрт шигээ
Газарт бас биелтүгэй.
Бидний өдөр тутмын хүнсийг
Өнөөдөр бидэнд хайрлаач.
Бид өртөнгүүдээ уучилсан адил
Өөрсдийн минь өрийг уучлаач.
Биднийг уруу татлагад бүү автуулаач,
Ёрын муугаас гэтэлгээч.
[Хаанчлал, хүч чадал,
алдар суу мөнхөд Таных. Амен]”
Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна. Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна.

Чи мацаг барихдаа хоёр нүүртнүүд шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа бусдад харуулахын тулд царайгаа барайлгадаг. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан. Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа. Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст бус, харин нууц оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууц хардаг Эцэг чинь чамд буцааж төлнө.Матай 6:5-18 - Залбирахдаа хоёр нүүртнүүд шиг бүү бай. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм. Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.
Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир.
“Тэнгэр дэх, бидний Аав аа,
Таны алдар ариунаар дуурстугай.
Таны хаанчлал иртүгэй.
Таны таалал тэнгэрт шигээ
Газарт бас биелтүгэй.
Бидний өдөр тутмын хүнсийг
Өнөөдөр бидэнд хайрлаач.
Бид өртөнгүүдээ уучилсан адил
Өөрсдийн минь өрийг уучлаач.
Биднийг уруу татлагад бүү автуулаач,
Ёрын муугаас гэтэлгээч.
[Хаанчлал, хүч чадал,
алдар суу мөнхөд Таных. Амен]”
Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна. Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна.

Чи мацаг барихдаа хоёр нүүртнүүд шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа бусдад харуулахын тулд царайгаа барайлгадаг. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан. Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа. Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст бус, харин нууц оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууц хардаг Эцэг чинь чамд буцааж төлнө.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна