Матай 6:5-13

Матай 6:5-13 АБ2013

Залбирахдаа хоёр нүүртнүүд шиг бүү бай. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм. Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй. Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]”

Verse Images for Матай 6:5-13

Матай 6:5-13 - Залбирахдаа хоёр нүүртнүүд шиг бүү бай. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм. Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.
Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир.
“Тэнгэр дэх, бидний Аав аа,
Таны алдар ариунаар дуурстугай.
Таны хаанчлал иртүгэй.
Таны таалал тэнгэрт шигээ
Газарт бас биелтүгэй.
Бидний өдөр тутмын хүнсийг
Өнөөдөр бидэнд хайрлаач.
Бид өртөнгүүдээ уучилсан адил
Өөрсдийн минь өрийг уучлаач.
Биднийг уруу татлагад бүү автуулаач,
Ёрын муугаас гэтэлгээч.
[Хаанчлал, хүч чадал,
алдар суу мөнхөд Таных. Амен]”Матай 6:5-13 - Залбирахдаа хоёр нүүртнүүд шиг бүү бай. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм. Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.
Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир.
“Тэнгэр дэх, бидний Аав аа,
Таны алдар ариунаар дуурстугай.
Таны хаанчлал иртүгэй.
Таны таалал тэнгэрт шигээ
Газарт бас биелтүгэй.
Бидний өдөр тутмын хүнсийг
Өнөөдөр бидэнд хайрлаач.
Бид өртөнгүүдээ уучилсан адил
Өөрсдийн минь өрийг уучлаач.
Биднийг уруу татлагад бүү автуулаач,
Ёрын муугаас гэтэлгээч.
[Хаанчлал, хүч чадал,
алдар суу мөнхөд Таных. Амен]”

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна