Матай 5:38-42

Матай 5:38-42 АБ2013

«Нүдийг нүдээр, шүдийг шүдээр» гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, ёр мууг үйлдэгчийг бүү эсэргүүц. Хэрэв хэн нэг нь баруун хацрыг чинь алгадвал түүн уруу нөгөө хацраа ч бас эргүүл. Хэн нэгэн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд өг. Хэн нэгэн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв. Гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий.