Матай 3:13-17

Матай 3:13-17 АБ2013

Тэгээд Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд байгаа түүн дээр Есүс очив. Харин Иохан —Би Танаар баптисм хүртэх учиртай атал Та над дээр ирэх нь энэ үү? гээд Түүнийг болиулахыг оролдтол Есүс хариуд нь —Одоо ёсоор нь болго. Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд тэр Түүнд зөвшөөрөв. Есүс баптисм хүртээд, голын уснаас даруй гарах үед, гэнэт тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа мэт бууж, Түүн дээр ирэхийг тэр харлаа. Тэнгэрээс —Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог гэх дуун гарлаа.