Матай 27:57-66

Матай 27:57-66 АБ2013

Есүсийн шавь байсан Иосеф гэгч Ариматын нэгэн баян хүн орой нь хүрч ирлээ. Тэр хүн Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад Пилат өгөхийг тушаав. Иосеф цогцсыг аваад, цэвэр маалинган даавуунд ороож, хаданд ухаж хийсэн өөрийнхөө шинэ булшинд тавьж, бул чулуу өнхрүүлэн булшны үүдийг таглаад явжээ. Тэнд Магдалын Мариа болон нөгөө Мариа булшны эсрэг талд сууж байв. Бэлтгэлийн өдрийн дараах өдөр ахлах тахилчид ба фарисайчууд Пилатынд цуглаад — Эрхэм ээ, тэр мэхлэгч амьд байхдаа “Би гурав хоногийн дараа амилна” гэж хэлж байсныг бид санаж байна. Тиймээс шавь нар нь ирж, Түүнийг хулгайлаад, ард олонд “Тэр үхэгсдээс амилав” гэж хэлүүлэхгүйн тул гурав дахь өдөр нь хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач. Эс бөгөөс сүүлчийн мэхлэл нь эхнийхээсээ ч дор муу юм болно гэцгээлээ. Пилат тэдэнд —Харуул аваад яв, чадахаараа хамгаал гэв. Тэд харуултай явж, хадыг лацдаж булшийг хамгаалав.

Матай 27:57-66 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна