Матай 26:1-5

Матай 26:1-5 АБ2013

Есүс энэ бүх яриагаа дуусаад, шавь нартаа — Хоёр хоногийн дараа Алгасал баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ. Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад, Есүсийг залилан барьж алахаар хуйвалдацгаав. Гэхдээ тэд —Ард олны дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв.