Матай 22:17-21

Матай 22:17-21 АБ2013

Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэхэд Есүс тэдний хорон санааг мэдээд —Хоёр нүүртнүүд ээ, та нар юунд Намайг сорино вэ? Татварт өгдөг зоосыг Надад үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд Тэр —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув. Тэд Түүнд —Цезарийнх гэхэд Есүс —Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ.