Матай 20:17-19

Матай 20:17-19 АБ2013

Есүс Иерусалим уруу явж байхдаа арван хоёр шавиа дэргэдээ аваад, замдаа тэдэнд — Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Ахлах тахилч нар ба хуулийн багш нарын гарт Хүний Хүү тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллан, харийнхны гарт тушааж, доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.