Матай 20:1-7

Матай 20:1-7 АБ2013

Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажилчдыг хөлслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй адил юм. Тэрээр өдрийн нэг денараар ажилчидтай тохиролцон тэднийг усан үзмийн талбайдаа илгээв. Гуравдугаар цагийн орчим тэр гадагш гарч, гудамж зээл дээр ажилгүй зогсож буй өөр хэдийг хараад тэдэнд “Та нар бас усан үзмийн талбай уруу яв. Би та нарт шударгаар төлнө” гэсэнд тэд явжээ. Зургадугаар болон есдүгээр цагийн орчим тэр дахин гадагш гарч мөн үүнчлэн үйлдэв. Арван нэгдүгээр цагийн орчим тэр гадагш гарч, зогсож буй өөр хэдийг олоод, тэднээс “Та нар чинь юунд энд бүхэл өдөржин ажилгүй дэмий зогсоно вэ?” гэж асуусанд тэд “Биднийг хэн ч хөлсөлсөнгүй” гэв. Тэгэхэд нь тэр “Та нар бас усан үзмийн талбай уруу яв” гэлээ.