Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж —Хүн ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад Тэр хариуд нь —Бүтээгч анхнаасаа тэднийг эр эмээр нь бүтээснийг та нар уншаагүй юу? гээд — Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав. Тэд Түүнд —Тэгвэл Мосе яагаад цуцлалтын бичиг өгөөд, салахыг тушаасан юм бэ? гэхэд Тэр тэдэнд —Зүрхний чинь хатуугаас болж эхнэрээсээ салахыг Мосе та нарт зөвшөөрсөн юм. Гэвч анхнаасаа ийм байгаагүй.
Матай 19 унших
Сонсох Матай 19
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Матай 19:3-8
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд