Матай 19:3-6
Матай 19:3-6 АБ2013
Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж —Хүн ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад Тэр хариуд нь —Бүтээгч анхнаасаа тэднийг эр эмээр нь бүтээснийг та нар уншаагүй юу? гээд — Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав.