Матай 19:27-29
Матай 19:27-29 АБ2013
Тэгтэл Петр Түүнд —Хараач, бид бүхнийг орхиод Таныг дагасан. Тэгээд бид юу хүртэх вэ? гэхэд Есүс айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү сүр жавхлант сэнтийдээ залран бүх юм шинэчлэгдэхүйд, Намайг дагасан та нар ч мөн арван хоёр сэнтийд залран Израилийн арван хоёр овгийг шүүх болно. Миний нэрийн төлөө гэр орон, ах, эгч, дүүсээ эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно.