Матай 17:10-13
Матай 17:10-13 АБ2013
Шавь нар нь Түүнээс —Тэгвэл яагаад хуулийн багш нар Елиаг эхлээд ирэх ёстой гэдэг юм бэ? гэж асуухад Тэр хариуд нь —Елиа үнэхээр ирж, бүгдийг сэргээх болно. Харин Би та нарт хэлье. Елиа хэдийнээ ирсэн. Тэд түүнийг таниагүй бөгөөд юу хүссэнээ түүнд үйлдсэн. Түүнчлэн Хүний Хүү тэдний гарт зовох болно гэж айлдав. Тэгэхэд л баптисч Иоханы тухай Тэр ярьсныг шавь нар ойлгожээ.

