Матай 13:5-12
Матай 13:5-12 АБ2013
Зарим нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал ургаж, тэднийг боомилов. Харин зарим нь сайн хөрсөн дээр унаж, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов. Сонсох чихтэй нь сонсогтун гэв. Шавь нар Түүн дээр ирж, —Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ? гэхэд Тэр —Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана.