Матай 13:47-51
Матай 13:47-51 АБ2013
Мөн тэнгэрийн хаанчлал нь төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан том тортой адил юм. Тор дүүрмэгц тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад, сайныг нь саванд хийн, харин мууг нь хаяна. Үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэрэлч нар ирж, зөвтийн дундаас ёрын мууг ялгаж, тэднийг галтай зууханд хаяна. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй. Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд тэд Түүнд —Тийм ээ гэв.