Матай 13:13-17

Матай 13:13-17 АБ2013

Тэд харавч эс ухааран, сонсовч үл сонсдог агаад ойлгодог ч үгүй тул Би тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг. Тэдэнд Исаиагийн эш үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр “Та нар сонсон сонсовч хэзээ ч ойлгохгүй, Харан харавч огт ухаарахгүй. Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чих нь дүлийрэн хатуурч, нүдээ аньжээ. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэнэ. Би тэднийг эдгээх байсан” гэсэн байдаг. Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын харж байгааг чинь олон эш үзүүлэгч, зөвт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгааг чинь сонсохыг хүссэн авч сонсоогүй юм.