Матай 12:9-14

Матай 12:9-14 АБ2013

Есүс тэндээс явж, синагогт нь орлоо. Үзэгтүн, хатангир гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар —Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад, Тэр тэдэнд —Та нарын хэн нэгэн нь ганц хоньтой байгаад, тэр нь Амралтын өдөр нүхэнд уначихвал тэр нэгэн хонио барьж аваад тэндээс гаргахгүй гэж үү? Тэгвэл хүн хониноос аль хэр эрхэм билээ? Тиймээс Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ гээд, мөнөөх хүнд —Гараа сунга гэсэнд тэр сунгамагц гар нь нөгөөтэйгөө адил зүгээр болов. Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг зөвлөлдөв.