Матай 12:43-50

Матай 12:43-50 АБ2013

Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж, амралтыг хайвч эс олдог. Тэгээд тэрээр “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэдэг. Буцаж ирээд өнөөхийг хэн ч эзлээгүй бөгөөд шүүрдсэн, цэгцтэй болсныг тэр хардаг. Тэгээд тэр явж, өөрөөсөө илүү муу өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог. Энэ ёрын муу үеийнхэн ч мөн тийм байх болно гэж айлдав. Түүнийг хүмүүстэй ярьж байх зуур, үзэгтүн, эх, дүү нар нь Түүнтэй ярилцахыг хүсэмжлэн, гадаа зогсож байлаа. Нэг нь Түүнд —Хараач, эх, дүү нар тань Тантай уулзахаар гадаа зогсож байна гэхэд Есүс харин түүнд —Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд, шавь нарынхаа зүг гараа сунган —Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна. Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, ах эгч, дүүс мөн гэж айлдав.