Матай 12:15-21
Матай 12:15-21 АБ2013
Есүс харин үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүнийг үй олноороо дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд, Өөрийг нь илчилж болохгүйг тэдэнд сануулав. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийн хэлсэн байна. «Миний сонгосон Зарц, Сэтгэлд минь нийцсэн Хайртыг минь харагтун. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр харийнханд Шударга ёсыг тунхаглана. Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй Гудамжнуудад хэн ч дууг нь сонсохгүй. Тэрээр шударга ёсыг ялалтад хүргэтэл Бяцарсан зэгсийг хугалахгүй, Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй. Түүний нэрд харийнхан найдах болно.»