Матай 11:7-15
Матай 11:7-15 АБ2013
Тэднийг явмагц Есүс хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв. —Юу харах гэж та нар цөлд очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? Эсвэл өөр юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр хувцастнууд хааны ордонд байдаг юм. Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ. Би та нарт хэлье, эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. Түүний тухай “Харагтун, Би түрүүнд чинь зарлага элчээ илгээнэ. Тэрээр өмнөх замыг чинь бэлтгэнэ” гэж бичигдсэн юм. Үнэнээр Би та нарт хэлье. Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд баптисч Иоханаас илүү агуу нэгэн байгаагүй. Харин тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нь ч түүнээс агуу билээ. Баптисч Иоханы өдрүүдээс өнөөг хүртэл тэнгэрийн хаанчлал хүчирхэгжихэд, хүчирхийлэгчид ч бас хүчээ авав Хууль болоод бүх эш үзүүлэгч Иоханыг ирэх хүртэл эш үзүүлж байлаа. Та нар хүлээн авахыг хүсвэл тэр нь ирэх ёстой Елиа юм. Сонсох чихтэй нь сонсогтун.