Матай 11:1-11

Матай 11:1-11 АБ2013

Есүс арван хоёр шавьдаа тушааж дуусаад, тэдний хотуудаар тунхаглан номлож, заахаар тэндээс явав. Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, шавь нараараа үг дайж, Түүнээс —Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгав. Есүс хариуд нь тэдэнд —Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна. Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй гэв. Тэднийг явмагц Есүс хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв. —Юу харах гэж та нар цөлд очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? Эсвэл өөр юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр хувцастнууд хааны ордонд байдаг юм. Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ. Би та нарт хэлье, эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. Түүний тухай “Харагтун, Би түрүүнд чинь зарлага элчээ илгээнэ. Тэрээр өмнөх замыг чинь бэлтгэнэ” гэж бичигдсэн юм. Үнэнээр Би та нарт хэлье. Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд баптисч Иоханаас илүү агуу нэгэн байгаагүй. Харин тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нь ч түүнээс агуу билээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна