Матай 10:5-14

Матай 10:5-14 АБ2013

Есүс эдгээр арван хоёрыг илгээж, тэдэнд тушаан хэлэхдээ —Харийнхны замаар бүү яв. Самарийнхны хотоор ч бүү ор. Харин Израилийн гэрийн төөрсөн хоньд дээр оч. Та нар явахдаа “Тэнгэрийн хаанчлал айсуй” гэж тунхаглагтун. Өвчтөнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүй авснаа үнэгүй өг. Бүсэндээ алт ч, мөнгө ч, зэс ч бүү авч яв. Аян замдаа богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч бүү ав. Учир нь ажилчин хоол хүнсээр хангагдах нь зохистой. Ямар ч хот тосгонд очсон тэндхийн зохистой хүнийг олж мэдээд, явтлаа тэндээ бай. Айлд орохдоо мэндийг нь мэд. Айл чинь зохистой бол амар амгалан чинь тэдэнд хүрэг. Харин зохисгүй бол амар амгалан чинь та нарт буцаж ирэг. Та нарыг эс хүлээн авагчийн, үгийг чинь үл сонсогчийн гэрээс эсвэл хотоос нь гарахдаа хөлийнхөө тоосыг сэгсэрч унагаа.