Матай 10:39-42
Матай 10:39-42 АБ2013
Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно. Та нарыг хүлээн авах нь Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь Намайг Илгээгчийг хүлээн авсан хэрэг юм. Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвт хүнийг зөвт хүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвт хүний шагналыг хүлээн авна. Үнэнээр Би та нарт хэлье. Ийм өчүүхнүүдийн нэгэнд, шавийнх нь хувьд уух аяга хүйтэн ус өгсөн хэн ч шагналаа эс алдана гэв.