Матай 1:6-17
Матай 1:6-17 АБ2013
Иесси Давид хааныг төрүүлсэн билээ. Уриагийн эмээс Давидад Соломон төрсөн бөгөөд Соломон Рехобоамыг төрүүлж, Рехобоам Абиаг төрүүлж, Абиа Асаг төрүүлэв. Аса Иехошафатыг төрүүлж, Иехошафат Иорамыг төрүүлж, Иорам Уззиаг төрүүлж, Уззиа Иотамыг төрүүлж, Иотам Ахазыг төрүүлж, Ахаз Хезекиаг төрүүлж, Хезекиа Манассег төрүүлж, Манассе Амоныг төрүүлж, Амон Иосиаг төрүүлэв. Вавилонд цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ. Вавилонд цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел төрөв. Зеруббабел Абихудыг төрүүлж, Абихуд Елиакимыг төрүүлж, Елиаким Азорыг төрүүлж, Азор Задокийг төрүүлж, Задок Ахимыг төрүүлж, Ахим Елиудыг төрүүлж, Елиуд Елеазарыг төрүүлж, Елеазар Маттаныг төрүүлж, Маттан Иаковыг төрүүлэв. Иаков нь Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефыг төрүүлсэн болой. Ийнхүү Абрахамаас Давид хүртэл арван дөрвөн үе, Давидаас Вавилонд цөлөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилонд цөлөгдсөнөөс Христ хүртэл арван дөрвөн үе байв.