Лук 9:18-27
Лук 9:18-27 АБ2013
Нэгэн удаа Тэр ганцаараа залбирч байлаа. Шавь нар нь ч Түүнтэй цуг байж. Тэр тэднээс —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна? гэж асуухад тэд —Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр зарим нь хуучны нэгэн эш үзүүлэгч амилсан гэдэг гэв. Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд Петр —Бурханы Христ гэж хариулжээ. Харин Есүс энэ тухай хэнд ч хэлж болохгүй хэмээн тэдэнд анхааруулан тушааж — Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба гурав дахь хоног дээрээ амилна гэв. Тэр тэдэнд бүгдэд нь хандаж —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна. Хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, Хүний Хүү Өөрийн болон Эцэгийн мөн ариун тэнгэрэлч нарын цог жавхлан дотор ирэхдээ түүнээс ичих болно. Гэвч үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Бурханы хаанчлалыг харах хүртэлээ үхлийг амсахгүй гэж айлдав.