Лук 5:36-39

Лук 5:36-39 АБ2013

Тэгээд Тэр мөн тэдэнд нэгэн сургаалт зүйрлэлээр —Хэн ч шинэ дээлээсээ нөхөөс урж аваад, хуучин дээлээ нөхдөггүй. Тэгвэл тэр шинээ ч урах болно. Шинэ нь хуучинд үл зохино. Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл шинэ дарс тулмыг зад татна. Дарс асгарч, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийх ёстой. Хуучин дарс уусан хэн ч шинийг нь хүсдэггүй агаад “Хуучин нь аятайхан” гэх бус уу гэж тэдэнд айлдав.

Лук 5:36-39-д зориулсан видео