Лук 3:1-6
Лук 3:1-6 АБ2013
Цезарь Тиберийн хаанчлалын арван тавдугаар онд, Понти Пилат Иудейг захирч, Херод нь Галилын захирагч, дүү Филип нь Итурае болон Трахонитын захирагч, Лусан нь Абилений захирагч, Аннас болон Каиаф нар тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иоханд Бурханы үг ирэв. Тэрээр нүгэл уучлагдах гэмшлийн баптисмыг тунхаглан Иордан хавийн бүх нутгаар явлаа. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн үгстэй номд бичигдсэнчлэн «Цөлд хашхирагч нэгний дуу “Эзэний замыг бэлтгэцгээ, Жимийг нь шулуун болгогтун. Гуу жалга бүр дүүрч, Уул, толгод бүр намсаж, Тахир нь шулуун болж, Энхэл донхол зам тэгшрэх бөгөөд Махбодтой бүхэн Бурханы авралыг үзнэ” гэнэ» гэжээ.